Оросын парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөл бүс нутгийн асуудлыг шийдэхэд Умард Кавказын холбооны тойрог дахь ерөнхийлөгчийн байнгын төлөөлөгч, ерөнхий сайдын шинэ орлогч Александр Хлопонинд тусална гэж Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов мэдэгдлээ. Тэрээр сэтгүүлчидтэй уулзахдаа, Хлопониныг туршлагатай менежер, мэргэжлээ гартаа авсан, дээд зэргийн ур чадвартай мэргэжилтэн хэмээн тодорхойлж, Красноярскийн хязгаарын даргын албыг амжилттай хашсан туршлага нь Кавказын эдийн засаг, нийгмийн салбарыг хөгжүүлэхэд тус болно гэдэгт найдаж байгаагаа тэр илэрхийлэв. Тэргүүн зэргийн зорилт нь терроризмын эсрэг тэмцэх явдал хэмээн Холбооны Зөвлөлийн дарга тэмдэглэв. Ажилгүйдэл, хүн амын ядуу зүдүү байдал терроризмыг тэтгэж байна. Энэ бүхнийг шийдэж чадвал терроризмын үндсийг устгах боломжтой гэж Миронов хэллээ. Орос улсад Хойд Кавказын холбооны тойрог засаг захиргааны шинэ нэгж байгуулах тухай шийдвэрийг ерөнхийлөгч Д.Медведев мягмар гаригт танилцуулсан юм. Энэ тойргийг Хлопонин тэргүүлнэ.