2010 онд цахилгаан эрчим хүч тээвэрлэх асуудлаарх орос-белорусын яриа хэлэлцээ тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. “Белэнерго” болон “Интер РАО ЕЭС” нэгдлийн төлөөлөгчид өнөөдөр Минск хотод ээлжит яриа хэлэлцээ хийх ёстой байсан юм. Белорусын нутгаар цахилгаан эрчим хүч дамжуулан Балтын орнууд, Калининград мужид нийлүүлэх асуудлаас гадна Белоруст мөн цахилгаан нийлүүлэх тухай хэлэлцэж байна. Зохион байгуулалт-техникийн шалтгаанаар яриа хэлэлцээг хойшлуулсан гэж Белорусын эрчим хүчний яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Людмила Зенькович хэллээ. Оросын тал урт хугацааны хэлэлцээр үргэлжилж байгаа гэдэгт түшиглэж байна. Үүний зэрэгцээ белорусын тал цахилгаан эрчим хүч тээвэрлэх өртгийг хэд дахин нэмэхийг шаардсан нь Холбооны орнуудын хүрээнд одоо үйлчилж байгаа гэрээнд нийцэхгүй байна гэж “Интер РАО ЕЭС” үзэж байна.