Үндэсний төслийг хэрэгжүүлэх нь улс орныг хөгжүүлэх зорилтын нэг байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев мягмар гаригт мэдэгдэв. “Бүгдэд ичгэвтэр бус байх шинэчилсэн, орчин үеийн, инновацийн хүчтэй эдийн засаг бүрдүүлэх нь” Орос улсын үндсэн зорилт байна гэж төрийн тэргүүн баталлаа. Тэрээр албаны хүмүүст хямарлын сэтгэлгээнээс татгалзаж, “үндэсний төслийг хэрэгжүүлж эхлэхэд 2006 оных шиг ажиллахыг” уриалав. Засгийн газар, Улсын Дум, Холбооны Зөвлөл бүхэлдээ, улс төрийн бие даасан нам уялдаатай ажиллахыг хүсч байна” гэж төрийн тэргүүн үндэсний тэргүүйн зэргийн төсөл хэрэгжүүлэх асуудал эрхэлсэн Зөвлөлийн хурлын ажлыг дүгнэхдээ ийнхүү мэдэгдэв. Орос улсад боловсрол, эрүүл мэнд, орон сууц, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх үндэсний дөрвөн төслийг онцолсон юм.