Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев “Манай шинэ сургууль” санаачилгаа ойрын үед албан ёсоор эхлүүлэх тухай мэдэгдэв. Тэрээр мягмар гаригт Үндэсний тэргүүн зэргийн төсөл болон хүн ам зүйн бодлогыг хэрэгжүүлэх асуудлаарх Зөвлөлийн хуралд ийнхүү мэдэгдэв. Энэ жил үүнийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 15 тэрбум гаруй рубль хуваарилахаар төлөвлөж байна. “Манай шинэ сургууль” төсөлд сургуулиудыг шинэчлэх таван алхамыг багтаажээ. Боловсролын шинэ стандартад шилжих, авьяастай хүүхэд, багш нарын ур чадварын системийг хөгжүүлэх, сургуулийн сүлжээний дэд бүтцийг өөрчлөх, сурагчдын эрүүл мэндийг бэхжүүлэх зэрэг юм. “Манай сургууль” төслийн үр дүнгийн талаар жил тутам эмхэтгэсэн илтгэл танилцуулахыг засгийн газарт үүрэг болгож байна” гэж Д.Медведев хэлэв. “Сургуулийн боловсролыг ойрын ирээдүйд хөгжүүлэх гол, үзэл баримтлалын баримт бичиг тул үүнийг тогтмол хийх ёстой” гэж ерөнхийлөгч тэмдэглэв.