Орос улсад үндэсний төсөл хэрэгжүүлсний ачаар хүн ам зүйн нааштай хандлага бүрдлээ хэмээн Д.Медведев мэдэгдэв. Тэрээр үндэсний төсөл хэрэгжүүлэх, мөн хүн ам зүйн бодлогын асуудлаарх Зөвлөлд хэлсэн үгэндээ, эмнэлгийн чанартай тусламж авч байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгааг тэмдэглэв. Шинээр мэндэлсэн хүүхдийг бойжуулах шинэ технологи эрчимтэй нэвтэрч байна. Үүний ачаар 20 жилд анх удаа Орос улсад шинээр мэндэлсэн хүүхдийн тоо эндсэн хүний тооноос давлаа хэмээн Д.Медведев мэдэгдэв. Гэсэн ч, улс оронд эх, нялхасын эндэгдэл өрнөдийн орныхоос хэд дахин их байгааг тэр тэмдэглэв. Нөхцөл байдлыг сайжруулахын тулд ерөнхийлөгч 3 зорилт дэвшүүлсэн юм. Энэ нь нялхасыг бойжуулах орчин үеийн технологи нэвтрүүлэх, хүүхэд, өсвөр насныхны биеийн хөгжилд тавих хяналтыг нэмэгдүүлэх, хүүхэд, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлдэг олон нийтийн болон буяны байгууллагатай төр засаг идэвхтэй хамтран ажиллах зорилт билээ.