Орос улс болон бусад орны үнэн алдартны шашинтнууд сүмийн гол баярын нэг Загалмайтны баяраа тэмдэглэж байна. Иордан голд Иоанна Предтечи Иисус Христосыг загалмайлсан дурсгалд энэ баярыг тэмдэглэх болжээ. Сүмд өглөөнөөс ном хурж байна. Москва болон бүх Оросын хамба Кирилл хэдэн зуун хүн ирсэн нийслэлийн Богоявленскийн цогчин дуганад ус арвинайлах ёс үйлдэв. Сүмд ном хурах үер арвинайлсан усыг их ариун хэмээн нэрлэж, үүнд хүрвэл бурханы адис хүртсэнтэй ижил гэж үздэг байна. Сүүлийн жилүүдэд Орос улсад энэ баяраар мөсөн цоолгод булхадаг хүмүүс ихэсчээ. Хүйтнийг үл харгалзан Москва хотод 30 мянга орчим хүн мөсөн цоолгод булхахаар шийдсэн тухай хууль сахиулах байгууллагаас мэдэгдэв. Кремлээс холгүй Москва голын цоологт модон шаттай, загалмай босгожээ.