Газар хөдлөлтөд сүйдсэн Гатитийн нийслэл Порт-о-Пренс хотод байрлуулсан Орос улсын Онц байдлын яамны нүүдлийн эмнэлэгт сүүлийн өдрүүдэд 12 мэс засал хийсэн байна. Энэ хугацаанд оросын эмч нар нийт 57 хүнд үүнээс 17 хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Орос улсын Онц байдлын яамны тус нүүдлийн эмнэлэг 1-р сарын 15-аас тус бүгд найрамдах улсад ажиллаж байна. Энэ эмнэлэг сэхээн амьдруулах, мэс засал, зөвлөлгөө-оношилгооны хэсэг, хэт авианы оношилгоо, рентген, зүрхний авиа, цахим бичлэг, цус шинжлэх лабораторитой юм. Оросын эмч нар израилийн цэргийн эмнэлэгийн ажилтнуудтай хамтран өвчтөнүүдийг нүүдлийн эмнэлэгт хэвтүүлж байна. Гаитид 1-р сарын 12-нд хүчтэй газар хөдөлсний уршгаар янз бүрийн мэдээгээр 200 мянган хүн үрэгдсэн байж магадгүй байна. Одоогоор 70 мянган хүнийг оршуулжээ.