Орос улсад ариун цэврийн шинэ дүрэм үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан АНУ-аас шувууны мах нийлүүлэх тухай яриа хэлэлцээ Москва хотод болж байна. АНУ-ын төлөөлөгчдийг Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Жеймс Миллер, мөн худалдааны төлөөлөгчийн туслах Жим Мэрфи нар тэргүүлж байна. Орос улсад 1-р сарын 1-ээс хлороор боловсруулсан шувууны мах тээвэрлэхийг хориглосон ариун цэврийн хэм хэмжээ үйлчилж байна. АНУ-ын худалдааны түншүүд Оросын ариун цэврийн стандартыг биелүүлэхэд хараахан бэлэн бус байна гэж Ерөнхий сайд В.Путин өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Бүтээгдэхүүнийг хлороор боловсруулсны дараа эрүүл мэндэд хортой болдог гэж эмч нар үзэж байна. Орос улс шинэ шаардлага нэвтрүүлэх гэж байгааг Америкийн тал эрт мэдсэн ч, эцсийн мөч хүртэл үүнийг хэрэгжүүлэх талаар юу ч хийгээгүй байна.