Оросын цахилгаан эрчим хүчийг белорусын нутаг дэвсгэрээр дамжуулах нөхцлийн талаарх ээлжит яриа хэлэлцээ өнөөдөр Минскт болж байна. Минск хотод 1-р сарын 12-нд, мөн Москва хотод 1-р сарын 14-нд болсон яриа хэлэлцээгээр талууд байр сууриа ойртуулсан бөгөөд богино хугацаанд харилцан хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах бодолтой байна. Минск, Москва 2010 онд Калининград муж болон Балтын орнуудад цахилгаан эрчим хүч тээвэрлэх нөхцлийг өнгөрсөн жил уялдуулаагүй юм. Оросын тал “ИНТЕР РАО ЕЭС” болон “Белэнерго” компанийн хооронд урт хугацааны гэрээ үйлчилж байгаа гэдэгт үндэслэж байна. Үүний зэрэгцээ белорусын тал тээврийн өртгийг хэд дахин нэмэх шаардлага тавьсан нь Холбооны улсуудын түлш-эрчим хүчний тэнцвэрт байдлын хүрээнд гарын үсэг зурсан урт хугацааны хэлэлцээрт нийцэхгүй байна гэж “Интер РАО ЕЭС” үзэж байна.