Украинд болж байгаа ерөнхийлөгчийн сонгууль шинэ шатанд орлоо. Сонгуулийн төв комисс төрийн тэргүүний сонгуулийн эхний шатны албан ёсны дүнг гаргаж байх үеэр, сонгуулийн энэ шатанд түрүүлсэн Бүс нутгийн намын тэргүүн Виктор Янукович, мөн ерөнхий сайд Юлия Тимошенко нар 2-р сарын 7-нд сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөхөөр бэлтгэж байна. Янукович өрсөлдөгчөөсөө 10 хувийн илүү санал авчээ. Нэгдүгээр сарын 17-ны байдлаар саналын хуудсын 99,8 хувийг боловсруулахад сонгогчдын 35 хувь нь Януковичийг, мөн 25 хувь нь Тимошенкогийн төлөө саналаа өгсөн байна. Сонгуулийн төв комисс 10 хоногт албан ёсны дүн гаргана. Албан ёсны дүнг үүнээс эрт зарлах төлөвтэй. Үүний дараа гудамжинд зурагт хуудас тавьж, харин нэр дэвшигчид телевизээр амлалт, уриалгаа мэдэгдэнэ.