Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хүн ам зүйн бодлого болон үндэсний тэргүүн зэргийн төслийг хэрэгжүүлэх асуудлаар өнөөдөр Зөвлөлийг хуралдуулж байна. Боловсрол, эрүүл мэндийн асуудлаар хуралдана гэж Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Энэ чиглэлийг санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал 2010 онд төсвөөс тус бүр 49 болон 85 тэрбум гаруй рубль хуваарилахаар төлөвлөж байна. Орос улсад боловсрол, эрүүл мэнд, орон сууц, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх үндэсний 4 төслийг тодорхойлсон. 2005 онд байгуулсан ерөнхийлөгчийн Зөвлөл үүнийг хэрэгжүүлэхэд задлан шинжилгээ хийнэ. Өнгөрсөн оны 7-р сард орон сууцны асуудлаар хуралдсан юм.