Украины СЕХ ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсын 90.3%-ийг тоолоод байна. Бүс нутгийн намын тэргүүн Виктор Янукович, ерөнхий сайд Юлия Тимошенкогоос 10%-иар түрүүлж байна. Бинесмен Сергей Тигипко, Дээд Радын дарга асан Арсений Яценюк, одоогийн ерөнхийлөгч Виктор Ющенко нар ямарч найдваргүйгээр хоцорч явна. Улсын Думын дарга, «Нэгдсэн Орос улс» намын дээд зөвлөлийн тэргүүн Борис Грызлов, Ющенкогийн бүрэн ялагдал тодорхой байсан. «Оросын эсрэг улс төрийн бодлого бол ямарч явцгүй. Энэ бодлого украины үндэсний эрх ашигт харшлаж байна гэдгийг украины ард түмэн ойлгуулсан» гэж Грызлов хэллээ. «Украины шинэ ерөнхийлөгчтэй Орос улс үр өгөөжтэй харилцааг бий болгоно» гэж тэр хэлжээ. Украинд ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дах шат 2-р сарын 7-нд болно.