Приморьед олсон хоёр барын зулзаганы биеийн байдал хүнд байгаа боловч амь насанд нь аюулгуй. Өнчирсөн 2 зулзаганы бие нь тэнхэрч мах идэж эхлсэн байна гэж 12-р сарын сүүлчээр авчирсан хязгаарын сэхээн амьдруулах төвөөс мэдээлсэн байна. Хоёр, гурван сартай эр, эм хоёр зулзагыг машины жолооч олжээ. Тухайн үед малын эмч нар зулзагуудыг үзээд биеийн байдал нь маш хүнд байгааг тогтоожээ. Зулзаганууд өлссөнөөс болоод маш их турж эцсэн байжээ. Нэг зулзага нь машинд дайруулаад гэмтэл авчээ. Эх бар нь хулгайн анчидад алагдсан бололтой. Зулзаганы цаашдын хувь заяа шийдэгдээгүй байна. Биеий нь бүрэн эмчилсний дараа 2 зулзагыг амьны хүрээлэнд өгөх байх, учир нь тэд дэндуу жижиг учраас байгалын нөхцөлд өөрсдөө хоолоо олж идэж чадахгүй. Приморье болон Хабаровын хязгаарын өмнөд хэсэг Улаан номд орсон амарын барын амьдардаг цорын ганц нутаг юм. 2005 онд хийсэн тооллогоор тэдний тоо толгой 500 гэж бүртгэгдсэн байна. Харин 2009 онд хийсэн тооллогоор үржлийн байдал тааруу байна гэж гарчээ. Хамгийн том аюул бол хулгайн анчид юм. Сүүлийн 9 жил албан ёсны мэдээгээр 24 бар алагдсан бөгөөд 20 эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч зөвхөн 1 хэрэг л шүүхэд хүржээ.