Орос улсын бахархал болсон Их театр өнөөдөр ойгоо тэмдэглэж байна. Яг 185 жилийн өмнө Москва хотод энэ домогт тайзны талбар бий болсон билээ. Уран барилгачин Алексей Михайлов, Осип Бове нарын зургаар байшинг барьсан билээ. Энэ агуу их барилгын ажил москвачуудыг гайхшруулсан юм. 1825 оны 1-р сарын 18-нд нээлт нь ёслол төгөлдөр болсон билээ. Хөгжмийн зохиолч Алябьева, Верстовский нарын «Хөгжмийн баяр ёслол» гэдэг зохиол эгшиглэсэн байна. 2005 оноос тус байшин их засварт ороод байна. Шинэчлэн засварласан театрын тайзан дээр хамгийн түрүүнд, 2011 оны 10-р сарын 11-нд, «Руслан, Людмила хоёр» дуурийг тавихаар төлөвлөөд байна.