Кабулын төвд байрлалтай төв шуудан, банк, ерөнхийлөгчийн ордон болон засгийн газрын байшингын цогцолбор зэрэг руу дайрсан талибуудын дайралтыг Афганистаны аюулаас хамгаалах хүчин нухчин дарлаа. Хэт даврагчдын мэдэгдэж байгаагаар энэ нь урьдаас төлөвлөсөн дайралт байсан бөгөөд 20 амиан хорлогчидтой 30 хуний бүрэлдхүүнтэй хэт даврагчид байжээ. Тэд ерөнхийлөгчийн ордон, яамд, төв банк, телевиз, радиогийн төвийг эзлэх зорилготой байжээ. Цагдаагийн газрын мэдээгээр буудалцах үед 4 хэт даврагчийг устгасан байна. Хамгийн багаар 3 нь «үхлийн хантаазаа» дэлбэлсэн байна. Мөн нэг хүүхэд, нэг цагдаа амиа алдаж, 24 хүн шархаджээ.