Гаитийн газар хөдлөлтөд өртөж амиа алдсан оросын иргэн Николай Сухомлины цогцсыг Оросын аврагчид олсон байна. Венесуэл дэх Оросын элчин сайдын яамны мэдээнээс иш татаж «Маяк» радио станц ийнхүү мэдээллээ. Николай Сухомлин нь 1945 онд төрсөн, Домниканын БН улсын Санто-Доминго хотын Их сургуулийн профессор байжээ. Газар хөдлөх үед тэр Гаитийн төв их сургуульд лекц уншиж байсан байна. Энэ сургуулийн байшин бүрмөсөн нуржээ. Түүний цогцсыг эхнэр нь таньсан байна. Энэ үед газар хөдлөлтөд өртөж амиа алдсан 70 мянган хүнийг оршуулаад байна. халдварт өвчин гарахаас сэргийлэж цогцсуудыг таниулахгүйгээр нийтийн оршуулгын газар оршуулж байна. Засгийн газар нь 1-р сарынг дуустал улс орондоо онц байдал тогтоогоод байна. Бүх нийтийн гашуудлыг 2-р сарын 17 хүртэл бас зарлажээ.