Ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуулд оролцсон нэг ч нэр дэвшигч 50%-ийн санал авч чадаагүй тул Украйнд ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дах шат болно. Ерөнхийлөгчийн суудлын төлөө ялагчдын тэмцэл үргэлжилнэ. Энэ ялагчид бол Бүс нутгийн намын тэргүүн Виктор Янукович, ерөнхий сайд Юлия Тимошенко нар юм. Саналын хуудсын 80-н хувийг боловсуулсны дараа Виктор Янукович түрүүлж яваа нь тодорхой боллоо. Түүний төлөө нийт сонгочдын 36% нь саналаа өгчээ. 25% нь Юлия Тимошенкогийн төлөө саналаа өгсөн байна. Саналын хуудас тоолож дуусаагүй байгаа учир урьдчилсан дүгнэлт хараахан хийж болохгүй. 3-р байрт бизнесмен Сергей Тигипко 13%-ийн саналтайгаар орсон байна. Бусад нэр дэвшигчид эхний 3-аас хол хоцорч байна. Ялагдагсдын дунд одоогийн ерөнхийлөгч Виктор Ющенко байна. Тэрээр зөвхөн 5%-ийн санал авчээ. Энэ нь Ющенког улс төрчийн хувьд эх орноо ядууруулсан, Орос оронтой харилцааг сөргөлдөөний байдалд хүргэсэн, евро атлантийн чиглэлийг хэтэрхий барьсных нь хувьд ялын тогтоол боллоо. Таван жилийн өмнө «улбар шар хувьсгалын» давалгаанд засгийн эрхэнд гарсан хүний хувьд улс төрийн үхэл боллоо. Ням гаригийн сонгууль, Украйнд засгийн эрхийн төлөөх утга учиргүй тэмцэл, хэрүүл маргаан, Ющенкогийн багынхны ард түмний амьдралыг дээшлуулэхийн төлөө ямар нэг юм хийж чадахгүй байдал зэрэгт ард түмэн залхаж байгааг харууллаа. Улс орон өөрчлөлт шинэчлэл хийхэд бэлэн болжээ. Энэ байдлыг ерөнхийлөгчийн сонгуулийг тэргүүлж байгаа Виктор Янукович тэмдэглэсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дах шатанд Януковичийн өрсөлдөгч болсон Юлия Тимошенко ч өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй болсныг бас дурдсан. 2 дах шатны үр дүн нь, 1-р сарын 17-нд бусад нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн сонгочид хэний төлөө саналаа өгөхөөс ихээхэн шалтгаална. Ийм учраас ойрын үед улс төрийн хүчнүүдийн дахин нэгдэл, шинэ холбоонууд бий болох нь дамжиггүй. Үүндтэй холбогдоод Сергей Тигипкогийн байр сууринаас их зүйл шалтгаална. Түүний төлөө саналаа өгсөн хүмүүс ямар нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөнөөс шалтгаалж тэр нэр дэвшигчийн байдал бэхжинэ. Тигипко хэнийг нь ч дэмжихийг хүсэхгуй байгаа тул сонгогчдоо өөрсдөө шийд гэсэн байр суурь баримтлана гэсэн түүний мэдэгдлийг агентлагууд тарааж байна. Тигипко ингэснээрээ улс төрийн маневр хийх боломжийг өөртөө үлдээж байна гэж Ардчилалыг судлах сангийн захирал Максим Григорьев үзэж байна. Түүний энэ мэдэгдэлд би болгоомжтой хандах хэрэгтэй гэж үзэж байна. Тигипко аль нэг нэр дэвшигчийг илэрхий дэмжиж саналаа ег гэж хэлэх нь түүнд ашиггүй. Үүнийг маш нарийн хийж болно. Яриа хэлэлцээ хийхэд урих. Бүр улс төрийн наймаа хийх гэж ч хэлж болно гэлээ.
ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн украйны салбарын захирал Владимир Корнилов, сонгуульд ялагдсан нэр дэвшигчийн байр суурь хүмүүст нөлөөлнө гэж үзэхгүй байна. Түүний саналыг сонсоё! Тигипкод санал өгсөн хүмүүсийн газар нутгийн байрлалыг харвал Януковичд саналаа өгнө. Зарим хэсэг нь хэний ч төлөө өгөхгүй. Хэнтэй нь ярилцах нь Тигипкогийн хувьд хэцүү асуудал. Харин нэр дэвшигчид түүнтэй ярилцахыг оролдохыг үгүйсгэхгүй гэлээ.
Оросын ГХЯ-ны ОХДС-ийн олон улсын шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Леонид Гусев, ялагдсан бусад нэр дэвшигчдийн саналыг мартаж болохгуй гэж үзэж байна.
Ялагдал хүлээсэн бусад нэр дэвшигчид ямар байдалтай байх вэ? Жишээлбэл: Яценюк 7%-тай, Ющенко 5-6%-тай, мөн Литвин, Симоненко нарт цохих хувь байна. Тэгэхлээр 2 дах шатанд өрсөлдөгчид эднээс санал авах боломжийг хайх л болно гэлээ. 2 дах шатаны сонгууль засаг захиргааны нөөцөөс ихээхэн шалтгаална. Тэдний үйлчилгээний боломж хадгалагдан үлдсэн. Энэ тухай украйны улс төрчид нээлттэй ярьж байна. Тэгэхдээ л сонгогчдын ирц, идэвхитэй байдлаас ихээхэн шалтгаална.