Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл, Алма-Ата хотын Вознесенскийн хуучны сүмд Христосын баярт зориулсан мөргөл үйлдлээ. Мөргөл үйлдэх үед 2000 хүн байсан байна. Сүмд ирж чадаагуй хүмүүст зориулж, модоор хийсэн дэлхийн хамгийн өндөр энэ сүмийн ханан дээр нь том дэлгэц, чанга яригч байрлуулаж мөргөлийг дамжуулсан байна. Үнэн алдартны шашины уламжлал ёсоор энэ баярын үеэр тэргүүн хамба ус ариутгах ёсыг үйлддэг байна. Үүний өмнө оросын үнэн алдартны шашны сум хийдийн тэргүүн хамба Дундад Азид сүүлийн 10 жилд барьсан Астана хот дах хамгийн том сүмийг адисласан байна.