Оросын засгийн газрын ерөнхий сайд В.Путин өнөөдөр ажлын айлчлалаар Воронеж хотод хүрэлцэн ирнэ. Тэр тэнд ЗХ-нийг зэвсэглэх талаархи зөвлөлгөөн хийлгэнэ. Энэ удаа холбоо харилцаа, тагнуулын удирдах хэсгийн иж бүрэн орчин үеийн системийн талаар зөвлөлдөх болно. Энэ зөвлөлгөөнд салбарын яам, байгууллагын тэргүүнүүд, ЗХ ЖШ-ын дарга нар мөн салбарын зохион бүтээх товчоо, эрдэм шинжилгээ хүрээлэнгүүдийн захиралууд оролцоно. Хэлэлцэх хэргийн үндсэн асуудалд, ЗХ-нийг автоматжуулсан системээр удирдах ажлийн хөгжлийг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж БХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ. Энэ ажлын айлчлалынхаа явцад В.Путин, холбооны хэрэгсэл, удирдлагын систем хийдэг радио электронын аж үйлдврийн тэргүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн «Созвездие» нэгдэл дээр очино.