ОХУ-ын ОБЯ-ны явуулын эмнэлэг сүүлийн нэг хоногт Гаитид газар хөдлөлтөд хэлмэгдсэн 60 хүнд тусламж үзүүлж байна. Тэд янз бүрийн гэмтэл авчээ. Эмнэлгийн эмч нар 16 мэс засал хийсэн байна. Оросын явуулын эмнэлэгт 5 хүн үлджээ. ОБЯ-ны сэтгэл зүйн эмч нар нутгийн иргэдэд туслаж байна. Сүүлийн нэг хоногт гаитийн 80 хүнд сэтгэл зүйн тусламж үзүүлээд байна. Аюултай газар хөдлөлт болсон энэ оронд Оросын ОБЯ-ны онгоцууд өөр орноос хүмүүнлэгийн ачаа тээвэрлэж байна. Ачааны онгоц ИЛ-76 Венесуэлийн нийслэл Каракасаас 80 тонн хүнсний бутээгдхүүнийг Гаитийн нийслэл Порт-о-Пренсд авчирсан байна. Венесуэлийн засгийн газар урьд нь тэдний хүмүүнлэгийн ачааг Гаитид хүргэж өгөөч гэсэн хүсэлтийг оросын ОБЯ-д ирүүлсэн билээ. Мөн Их Британ, Перу, Швеции, Панама, Куба болон ТУХН-ийн улсуудаас ОБЯ-нд хүсэлт ирүүлээд байна.