Сонгуулийн комиссийн хэсгүүдийн саналын хуудсын 70.41%-ийг тоолсны дараа ерөнхийлөгчийн сонгуулийн 1-р шатанд Бүс нутгийн намын тэргүүн Виктор Янукович 36.23%-ийн саналаар туруулж байна. Ерөнхий сайд Юлия Тимошенко 24.59%-ийн саналаар 2-рт, Үндсний банкны тэргүүн асан Сергей Тигипко 13.03%-ийн саналаар 3-рт оржээ. Энэ мэдээллийг СЕХ-ны хэвлэлийн алба өнөө өглөө танилцуулсан байна. Ерөнхийлөгч Виктор Ющенкогийн төлөө сонгогчдын 5.07% нь саналаа өгчээ. Сонгогчдын 2.22% нь 18-н нэр дэвшигчдийн нэгэнд ч саналаа өгөөгүй байна. Урьдчилсан дүнгээс харахад 2-р сарын 7-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дах шатанд Янукович, Тимошенко нар өрсөлдөх бололтой.