Украйнд ерөнхийлөгчийн сонгууль 2 шаттай явагдана. Тус улсын СЕХ-ны даргын орлогч Андрей Магера манай радиогийн сурвалжлагчид энэ тухай мэдээллээ. Сонгуулийн 1-р шат ням гаригт 1-р сарын 17-нд болсон билээ. Санал хураалтын урьдчилсан дүнгээс харахад Бүс нутгийн намын тэргүүн Виктор Янукович түрүүлж байна. 2-р байранд ерөнхий сайд Юлия Тимошенко, 3-т бизнесмен Сергей Тигипко нар оржээ. Одоогийн ерөнхийлөгч Виктор Ющенко төрийн тэргүүний суудлаа алдаж байна. Украйны СЕХ-ноос мэдээлснээр электронон хэлбэрээр санал авсан дүн 1 хоногын дотор бэлэн болно. Санал хураах болон тоолох явцад ноцтой зөрчил гарасан гэсэн мэдээлэл СЕХ-нд ирээгүй гэж Андрей Магера мэдэгдлээ. Түүний хэлснээр сонгогчдын бүртгэлд сонгогчдыг бүртгээгүй гэх мэт бага зэргийн зөрчил гарсан байна.