Украинд 1-р сарын 17-нд ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Орон нутгийн цагаар 20.00 цагт санал өгөх хэсэг хаав. Украины бараг 37 сая иргэн ням гаригт ерөнхийлөчийн сонгуульд саналаа өгөв. Сонгуулийг хүчинтэйд тооцохын тулд сонгогчдын 50 гаруй хувь нь санал өгөх ёстой. Сонгуулийн төв комисс ерөнхийлөчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Виктор Ющенко, ерөнхий сайд Юлия Тимошенко, Бүс нутгийн намын тэргүүн Виктор Янукович, Парламентын дарга Владимир Литвина, банк санхүүч Сергей Тигипко, парламентын дарга асан Арсения Яценюка зэрэг 18 нэр дэвшигчийг бүртгэжээ. Украины ерөнхийлөгчийг тодруулахад сонгуулийн хоёр дахь шатыг зохион байгуулах шаардлагатай бөгөөд сөрөг хүчин Бүс нутгийн намын тэргүүн Виктор Янукович ялах магадлал их байгаа нь социологийн санал асуулга харуулсан. Украины ерөнхийлөчийг 5 жилээр сонгодог. Сонгуулийн төв комисс 2010 оны 1-р сарын 27 хүртэл санал хураалтын албан ёсны дүнг зарлаж, холбогдох протокол бүрдүүлэх ёстой. Нэр дэвшигч сонгуулийн эхний шатанд ялахын тулд сонгогчдын 50 хувь нэмэх нь нэг санал авах ёстой. Шинэ ерөнхийлөгчийг тодруулахад сонгуулийн хоёр дахь шатыг зохион явуулах шаардлагатай бол үүнийг 2-р сарын 7-нд явуулна. Украины сонгууль “ил тод, олон улсын холбогдох стандартын дагуу боллоо” гэж Европын Зөвлөлийн ажиглагч дүгнэлээ.