EPAУкраины ерөнхийлөгчийн сонгуульд Виктор Янукович тус улсын мужийн төвүүдийн сонгогчдоос хамгийн их санал авч байна. “Интерфакс-Украина” агентлагийн сурважлагчид Киев болон Севастополийн мужийн 24 төвд өглөө санал өгөх хэсгээс гарч явсан сонгогчдын дунд явуулсан санал асуулгын дүн үүнийг гэрчилж байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 36.1 хувь нь Януковичийн төлөө, 20.7 хувь нь Юлия Тимошенкогийн төлөө санал өгсөн байна. Сергей Тигипкогийн төлөө 14.9 хувь, Виктор Юшенкогийн төлөө 6.1, Арсения Яценюкийн төлөө 5.5 хувь, Петр Симоненкогийн төлөө 4.3, Анатолий Гриценкогийн төлөө 1.9 хувь нь санал өгчээ. Энэ мэдээлэл улсын бүх хүн амын саналыг төлөөлөхгүй, учир нь санал асуулгад хөдөө орон нутаг хамрагдаагүй байна. Ерөнхий сайд Тимошенко хөдөө орон нутагт, харин бизнес эрхлэгч Тигипко хотод хамгийн их хувийн санал авч магадгүй гэж шинжээчид урьд мэдэгдсэн юм.