Украины ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд санал өгөх уур амьсгал “улайсч”, сонгуулийн хоер дахь шатанд Бүс нутгийн намын удирдагч Виктор Янукович болон ерөнхий сайд Юлия Тимошенко нарын тэмцэл ширүүснэ гэж ТУХН-ийн орнуудын Оросын Хүрээлэнгийн захирал Константин Затулин үзэж байна. Сонгуулийн эхний шатанд Бүс нутгийн намын тэргүүн Янукович 35 хувь, ерөнхий сайд Тимошенко 10 хувийн санал авна гэж тэрээр үзэж байна. Юлия Тимошенко сонгуулийн хоер дахь шатанд “урьдаас программчлагдсан” гэж тэр үзэж байна. Энэ тохиолдолд Тимошенко сонгуулийн эхний шат дууссаны дараа одоогийн ерөнхийлөгч Виктор Ющенкотой эвсэхийг тэрээр үгүйсгэхгүй байна. Тимошенко ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан ч, Украины улс төрийн талбарт гол тоглогч хэвээр үлдэнэ. Харин Янукович сонгуульд ялагдвал улс төрийг орхино гэж Затулин тэмдэглэв.