ТУХН-ийн орнуудын Парламент хоорондын ассамблейн ажиглагчид Украины ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад сэтгэл хангалуун байна. Сонгууль хэвийн болж байна. “Сонгуулийн үеэр будлиан гараагүй, хүмүүс ажиллаж байна” гэж Львов мужид байгаа ТУХН-ийн орнуудын Парламент хоорондын Ассамблейн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Халель Бакенов Риа Новости агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. Одоо Умань хотод байгаа Орос улсын Улсын Думын депутат Виктор Войтенко ажил нэгт нөхөдтэйгээ санал нэг байна. “Бид одоогоор ноцтой ганц ч зөрчил илрүүлээгүй байна” гэж тэрээр хэлэв. Украины Сонгуулийн төв комисс янз бүрийн орон, олон улсын байгууллагыг төлөөлж байгаа олон улсын 3149 ажиглагчийг бүртгэжээ. Тухайлбал сонгуулийн явцыг Европ дахь Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Европын Зөвлөл, Европын парламент, НАТО-ийн Парламентын Ассамблей, сонгуулийн явцыг ажиглах Европын сүлжээ байгууллага (ENEMO), ТУХН-ийн орнуудын Парламент хоорондын ассамблей зэрэг байгууллага байна. Сонгогчдын ирц шаардлагатай 50 хувьд хүрвэл, сонгуулийг хүчинтэйд тооцоно. Ерөнхийлөгчид нэр дэвшигч сонгуулийн эхний шатанд ялахад 50 хувь нэмэх нь нэг санал авах шаардлагатай. Сонгуулийн хоёр дахь шат 2-р сарын 7-нд болно.