Украинд ирсэн гүржийн “ажиглагчид” хэмээн нэрийдсэн хүмүүсийн дунд Гүржийн Дотоод хэргийн яамны тусгай ангийн төлөөлөгчид байна гэж Бүс нутгийн намын ардын депутат Владислав Лукьянов ням гаригт сэтгүүлчдэд мэдэгдэв. Сонгуулийн өмнөхөн Донецк хотод Гүржийн 400 орчим иргэн ирсэн байна. Энэ хүмүүс сонгуулийн үйл явцыг тасалдуулж магадгүй хэмээн Донецкийн засаг захиргаа болгоомжилж байна. Ирсэн мэдээллээс үзэхэд энэ хүмүүс үнэхээр холбогдох бэлтгэлтэй ажээ. Гэхдээ сонгуулийн үеэр олон улсын ажиглагчид голдуу гүйцэтгэдэг зорилтын хүрээнд тэднийг бэлтгээгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр Украины нутаг дэвсгэрт гадаадын ийм мэргэжилтнүүд ирсэнд Бүс нутгийн нам түгшиж байгаа бөгөөд “санал өгөх бие даасан хэсэг болон улс орны зарим бүс нутаг тухайлбал Донецк мужид тэд сонгууль тасалдуулах идэвхтэй ажиллагаа явуулахыг” үгүйсгэхгүй байна. Сонгуулийн үйл явцыг ажиглахаар ирсэн Гүржийн иргэд зөрчил гаргасан талаар мэдээлэл байгхүй гэж Украины ДХЯ-ны тэргүүн Юрий Луценко урьд мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Украины Сонгуулийн төв комисс Гүржийн 2000 гаруй иргэнийг ажиглагчаар бүртгэжээ.