Өнөөдөр 1-р сарын 17-нд украйны ард түмэн ойрын 5 жилд улс орныхоо хувь заяаг тодорхойлох ерөнхийлөгчөө сонгож байна. Ойролцоогоор 35 сая сонгогчид 18 нэр дэвшигчдээс нэгий нь сонгох ёстой. Хамгийн түрүүнд сонгуулийн хэсэгт сонгогчид украйны нутагт биш гадаад орнуудын нутаг дэвсгэрт ирлээ. Сонгууль Оросын Алс Дорнодын Владивосток хот дах Украйны ерөнхий консулын газарт эхэллээ. Тэнд болон Москва, Санкт-Петербург, Ростов, Тюмень зэрэг хотуудад ажиллаж, амьдарч байгаа украйны иргэд саналаа өгөх боломжтой байна. Олон зуун жилийн нийтлэг түүхтэй нэг удамтай хөрш орны улс төрийн нөхцөл байдлыг Орос орон анхааралтай ажиглаж байна. Сонгуулийн өмнөхөн ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко анхаарлаа хандуулла. Украйны шинэ удирдлага ямар бодлого баримтлах, Орос оронтой ямар харилцаатай байх вэ? гэдэг нь бидэнд маш сонирхолтой байна гэдгийг нуухгүй! Украйнд болж байгаа сонгууль бол тусгаар улсын сонгууль, украйны ард түмэн бусдын оролцоогүйгээр бие даан, зөв сонголт хийнэ гэдэгт бид найдаж байна. Украйны сонгочдын ихэнх нь саналаа сонгох тэр нэр дэвшигч, ерөнхийлөгч болонгуутаа Орос орны хувьд нээлттэй, хүндэтгэсэн, чин сэтгэлийн бодлого явуулна гэдэгт итгэлтэй байна. Манай харилцан хамтын ажиллагааны бүх салбарт бие биеэ хүндэтгэсэн практик байдал бий болно гэж үзэж байна. Украйн төр засгийн сэлгээ болно гэдэг нь тодорхой. Олон нийтийн санал асуулгын дүн болон ихэнх улс төр судлаачдын үзэж байгаагаар одоогийн ерөнхийлөгч Виктор Ющенкод 2 дах удаагаа сонгогдох боломж байхгүй. Тэр өөрийн бодлогоор улс орны улс төр, эдийн засгийн байдлыг мухардмал байдалд оруулсан. Таван жилийн өмнө «улбар шар хувьсгалын» давалгааны дүнд төрийн эрхэнд гарсан тухай одоо тэр өөрөө болон хамтран зүтгэгчид дурсах дургүй байгаа нь учиртай. Одоогийн ерөнхийлөгчийн сонгуулийн хөөцөлдөөнд 2-хон хүн л тэргүүлэж байгаа нь бүхэнд тодорхой байна. Эд бол Сөрөг хүчний бүс нутгийн намын тэргүүн Виктор Янукович, одоогийн ерөнхий сайд Юлия Тимошенко нар юм. Энэ хоёр нэр дэвшигч өнөөдөр аль нь ч 50 хувийн санал авч чадахгүй тийм учраас 2 дах шат эднийг хүлээж байна. Сонгуулийн өмнөхөн гадаадын зарим нэг хүчнүүд сонгуулийн дүнд нөлөөлөхийг оролдлоо. Украйны зүүн нутгийн Донецк хотод бямба гаригт «десант» буусан гүржийн «ажиглагчид» гэгчийг бид хэлж байна. Ямарч эрх мэдэлгүй ийм ажиглагчдын «десант» нь албан ёсоор бүртгүүлээгүй бөгөөд хотын захиргааны төлөөлөгчидтэй уулзахаас зайлсхийж байна гэж Донецк хотын засаг дарга Александр Лукьяненко мэдэгдлээ. Гүржийн «ажиглагчдын» Донбассын сонирхолыг тайлбарлаж болно. Энэ бүсэд украйны нийт сонгогчдын 15% нь байдаг. Одоогийн ерөнхийлөгчийн гол өрсөлдөгч Виктор Януковичийг тэд дэмждэг билээ. Энэ үйл ажиллагаа бол Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили болон түүний нууц удирдагчдын «ивээн тэтгэх» үйл ажиллагаа гэж ажиглагчид үзэж байна. Сонгогчдын саналаас хамааралгүйгээр Украйнд бүхнийг хэвээр нь үлдээхийг тэд зорьж байна.