Чили улсад ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дах үе болно. Үүнд ерөнхийлөгч асан Эдуардо Фрей, нэрт бизнесмен тэрбумтан Себастьян Пиньера нар өрсөлдөнө. Одоогийн ерөнхийлөгч Мишель Бачелетийн суудлыг эзлэх хүнийг 8 сая гаруй чиличууд сонгох ёстой. Одоогийн ерөнхийлөгчийн нэр хүнд бараг 80 хувиас дээш байгаа боловч үндсэн хуулийн дагуу тэр 2 дах удаагаа сонгогдох эрхгүй юм. Саяханы өдрүүдэд Чилид болсон олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад Пиньера, Фрей нарын рейтинг ижил байна. Энэ удаагийн сонгууль энэ латин америкийн орны түүхэнд чухал үйл явдал болно. Учир нь барууны намын сөрөг хүчин анх удаа ардчилсан замаар төрийн эрхэнд гарах боломж гарч байгаа юм.