Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийн (ИРЕНА) анхны хуралдаан АНЭ улсын нийслэл Абу-Дабид болж байна. Тус агентлагын гишүүн, дэлхийн 139 орны төлөөлөгчид болон ажиглагчид төв байрандаа цугларч бэлтгэл комиссийн ажлыг зохион байгуулж байна. Энэ уулзалтаар 2010 оны ажлын төлөвлөгөө, төсвийн зарлагыг батлах, ажилчдын орон тоог батлах мөн Боннд жилийн өмнө тогтоосон тус байгуулагыг эмхлэн байгуулах процессийг өндөрлөх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлаг бол зөвхөн сэргээгдэх эрчим хүчний талаар ажиллаж байгаа олон улсын анхны байгууллага юм. Тус агентлагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь зөвөлөлгөө өгөх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад зориулаж урьдчилсан нөхцлийг бурдуулэх мөн тохиромжтой технологийг санал болгох, төсөл санхүүжүүлэх зэрэгт чиглэгдэнэ.