Гаитид ажиллаж байсан НҮБ-ийн төлөөлөгчдийн тэргүүн Хеди Аннаби, түүний орлогч Луис Карлос да Коста нар газар хөдлөлтийн үеэр амиа алджээ, тэдний цогцсыг олсон байна. Өчигдөр орой Нью-Иорк дах НҮБ-ийн төв байранд тараасан е.н.д. Пан Ги Муны мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. Гаити дах НУБ-ийн цагдаагийн комиссар Дуга Коутса бас амиа алдсан нь тогтоогджээ. «Энэ үгний хамгийн бүрэн утгаар, энх тайвны төлөө тэд амь насаа алдлаа» гэж Пан Ги Муны мэдэгдэлд өгүүлжээ. Хеди Аннаби Тунисын иргэн. Түүний орлогч да Коста бразил хүн байсан бөгөөд тэр тус хэсгийн цэргийн асуудлыг хариуцаж байсан байна. Дуг Коутс, Канадын хатан ханы уулын цагдаагийн төлөөлөгч байсан бөгөөд НҮБийн цагдаагийн хэсгийг ахлаж байжээ. Гаити дах НҮБ-ийн цагдаагийн хэсэгт ажиллаж байсан оросын 8 иргэн газар хөдлөлтийн үед хэлмэгдээгүй гэж Оросын ДХЯ урьд нь мэдээлсэн билээ.