ОХУ-ын Татарстаны «КАМАЗ-Мастер» баг «Дакар-2010» олон улсын машины уралдаанд 9 дэх удаагаа түрүүллээ. Энэ уралдааны 707 км урттай 206 км хурдны хэсэгтэй 14 дэх шат Аргентины Буэнос-Айрес хотын Санта-Роза дүүрэгт бямба гаригт өндөрлөнө. Уралдааны ачааны машины ангилалд нийт дүнгээрээ Владимир Чагины баг түрүүлсэн байна. Энэ ялалт Чагины 6 дах ялалт бөгөөд хурдны хэсэг дэх түүний 56 дах ялалт болж байна. Ингэснээрээ тэр 55 ялалттай байсан францийн Стефан Петеранселийн ялж, «Царь» гэдэг хоч нэрээ хамгаалж чадлаа. «Дакар» уралдааны 2 удаагийн ялагч камазын багын Фирдаус Кабиров нийт дүнгээр 2-т оржээ. Ачааны машины уралдаанд голландын Ван Влиетийн баг 3-т иржээ.