БНАСАУ-ын тэргүүн, улсын БХ хорооны дарга Ким Чен Ир, Солонгосын ардын армийн АЦХ, ТЦХ, хуурай замын цэргүүдийн хамтран хийсэн цэргийн хээрийн сургуульд байлцлаа. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас өнөөдөр мэдээлснээр Ким Чен Ир хээрийн сургуулийг өндөр үнэлэж, эх орныхоо аюулгүй байдлыг болон дайсны гэнэтийн дайралтыг таслан зогсооход бэлэн байгаа цэргийнхэнд талархал илэрхийллээ. Урьд нь БНАСАУ-ын БХ-ын улсын хороо, Өмнөд Солонгос улстай бүх яриа хэлэлцээг таслан зогсоож, түүний эсрэг «Ариун дайн» зарлаж магадгүй гэж мэдэгдсэн билээ. Пхеньян ийм шийдвэр гаргах шалтгаан нь саяхан Сеулд Хойд Солонгос улсад байдал тогтворгүй болсон тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөөг гаргасантай холбоотой юм. БНАСАУ-ын зэвсэгт хүчин 1.2 сая хүнтэй билээ.