Гаитид болсон хүчтэй газар хөдлөлтөөс болж 50000 хүн амиа алдаж 3 сая хүн хэлмэгдсэн байна гэж Америкийн олон улсын хөгжлийн агентлагаас мэдээлжээ. Урьд нь Гайтигийн засгийн газар, 250000 хүн амь насаа алдсан байж магадгүй гэж мэдээлж байсан. Америкийн олон улсын хөгжлийн агентлагаас мэдээлснээр Гаитид хүн амыг цэвэр усаар хангах ажил хүндрэлтэй байна. Газар хөдлөлтийн бүсэд 27 аврах багынхан ажиллаж байна. Аврах ажил нийт дүнгээр 1500 аврагч, тусгай сургалттай 115 нохой ажиллаж байна. Саяхан оросын аврагчид Гаитийн нийслэл Порт-Пренсагийн нэг нурсан байшингийн дороос 4 амьд хөн гаргасан бөгөөд 2 нь хүүхэд байжээ. Харанхуй болсон тул аврагчид ажлаа өглөө болтол хойшлууллаа. Учир нь харанхуй болмогц дээрэмчин, тонуулчид идэвхиждэг учраас НҮБ-ийн ажилтнууд, аврагчдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна.