Одесс хотод болж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр анхны зөрчлүүд илэрлээ. Киевийн дүүргийн сонгуулийн хэсэгт ойролцоох олон давхар 3 байшингийн 600 сонгогч бүртгэлгүй байжээ. Тойргийн комисс нэмэлт саналын хуудас авчрах ёстой, гэхдээ «ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд» зааснаар саналын хуудсыг одоо нэмж хэсэгт оруулж болохгүй. Учир нь комиссийн гишүүд санал хураалтыг зогсоож, хуралдах ёстой гэж Украйны Одессийн сонгуулийн хорооны хэвлэлийн алба мэдээллээ. Тус хорооны дарга Анатолий Бойкогийн хэлснээр сонгуулий хэсгүүд дээр хайрцаг дутагдаж байна. Хамгийн гол нь нэр дэвшигчдийн ажиглагчид, хайрцаг дутагдалтай гэсэн акт дээр гарын үсэг зурахгүй байна. Тэд улс орон даяар хайрцаг дутагдалтай байгаа гэсэн шалтаг заажээ.