Бүс нутгийн намын тэргүүн Виктор Янукович, гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилид хандаж ажиглагчийн статус авахаар ирсэн өөрийн орны иргэдээ буцааж татаж авахыг хүслээ. Манай орны дотоод хэрэгт ямар нэгэн гадаад улс хөндлөнгөөс оролцох эрх байхгүй, ерөнхийлөгч Саакашвилид хандаж өөрийнхөө «ажиглагчид» гэгчдийг татаж авахыг хүсэж байна. Тэд манайд хэрэггүй, бид та наргүйгээр болно гэж тэрээр ням гаригт сонгуулийн хэсэг дээр сэтгүүлчидэд хандаж хэллээ. Донецкд гүржийн сэтгүүлчдийг зодсон гэдэг бол өдөөн хатгалага гэж тэр хэллээ. Януковичийг дэмждэг Донецк мужид гүржийн 400 иргэн орж ирсэн гэж урьд нь мэдэгдэж байсан. Одоо 2 мянган гүрж ирэх сурагтай байна. Эд бол гүржийн тусгай албаныхан юм. Энэ хүмүүст ажиглагчийн эрх олгох гол санаачлагыг еренхий сайд Юлия Тимошенко гаргасан. Януковичийн нэр хүнд өндөр байдаг Донецк хотын засаг захиргаа сонгуулийн 2 дах шатны үеэр өдөөн хатгалага хийх байх гэж болгоомжилж байна.