Өнөөдөр Украйнд ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Тус улсын төрийн тэргүүний суудлын төлөө 18 нэр дэвшигч өрсөлдөж байна. Олон нийтийн санал асуулгын дүнгээс харвал, ерөнхий сайд Юлия Тимошенко, Сөрөг бус нутгийн намын дарга Виктор Янукович нар бусдаас илүү түрүүлэх боломжтой байна. Хэрвээ нэр дэвшигчдээс хэн нь ч 50% хүртэл санал авч чадахгүй бол 2-р сарын 7-нд 2 дах шат болно. Дэлхийн 16 улс болон 17 олон улсын байгууллагын 3000 ажиглагчид өнөөдрийн сонгуулийг ажиглаж байна. Санал хураалт зөвхөн Украйнд ч биш гадаад орнуудад бас болж байна. Орос улсад 60 мянган украйнчууд амьдарч байна. Эдгээр украйнчуудад зориулж Москва, Санкт-Петербург, Тюмень, Ростов-на-Дону, Владивосток хотууд дах элчин сайдын яам болон консулын газруудад сонгуулийн хэсгүүд нээсэн байна.