Выборгийн хөлөг онгоцны завод, Өмнөд Солонгосын машин үйлдвэрлэлийн Samsung Heavy Industry компантай, «Алтан гадас од» гүний өрөмдлөгийн төхөөрөмжийг БНС улсад турших тухай гэрээ байгуулсан байна. БНС улсад энэ төхөөрөмжийн зарим хэсгийг ажиллуулж эхлэнэ. Туршилтын үед захиалагч «Газфлот» ХХК-ын төлөөлөгчид байлцана. Одоо Выборгийн хөлөг онгцны завод дээр өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн их биеийг гүйцээн хийж байна. 2009 оны 12-р сарын сүүлчээр механик болон бэлтгэл ажлийг хийж гүйцэтгэсэн билээ. Энэ оны 1-р сарын 2-р хагаст «Алтан Гадас од » төхөөрөмжийн их биеийн цахилгааны монтаж болон кабель суурилуулах ажлыг хийж дуусгах зорилго тавиад байна. Энэ хөвөгч өрөмдлөгийн төхөөрөмжийг Штокманын хийн конденсатын орд газрыг эзэмшихэд зориулж бүтээсэн юм.