Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай ирээдүйн хэлэлцээрийг Орос улс болон АНУ-д нэгэн зэрэг батлах ёстой гэж ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэв. Энэ эрх тэгш зүйл, үүнийг хоёр орон сонирхож байгаа гэж тэр хэллээ. Зөвлөлт засгийн үед энэ баримт бичгийг ЗХУ баталж, АНУ батлаагүй нөхцөл байдал давтагдах ёсгүй гэж Д.Медведев хэллээ. Ирээдүйд цөмийн стратегийн хүчний талаарх бидний төсөөллийг тусгаж, тооцсон хэлэлцээрийг хамтдаа бэлгтгэж, хамтдаа батална, үгүй бол ийм үйл явц болохгүй гэж Төрийн тэргүүн парламентын бүлгийн гишүүдтэй уулзахдаа мэдэгдэв. Шинэ баримт бичгийг бэлтгэх яриа хэлэлцээ үргэлжилж байгаа тухай Д.Медведев уламжлав. Яриа хэлэлцээ амаргүй байгаа ч, бид бүхэлдээ америкийн талтай олон байр сууриа уялдуулсан гэж ерөнхийлөгч хэллээ. Стратегийн давшилтын зэвсгийн талаарх өмнөх гэрээний үйлчлэх хугацаа 12-р сарын 5-нд дууссан юм.