“Өмнөд урсгал” хийн хоолой тавих төслийн болон хайгуул шинжилгээний ажил энэ оны намар дуусч магадгүй хэмээн Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Виктор Зубков Берлин хотод мэдэгдэв. Одоогоор төслийн ажил “муугүй” байгаа тухай тэр хэллээ. 25 тэрбум еврогийн өртөгтэй “Өмнөд урсгал” хийн хоолойг 2015 оны эцэст ашиглалтад өгөх ёстой. Хар тэнгисийн ёроолоор тавих хийн хоолойг Новороссийскээс болгарын Варна боомт, дараа нь Балканы хойгийг дайруулан, Итали, Австри хүртэл тавина. Энэ хоолойгоор орос улсаас Европт нийлүүлэх хийн 35 орчим хувийг хангана. Турк улс өнгөрсөн жил нутгаараа хийн хоолой тавихыг зарчмын зөвшөөрөл өгсөн юм.