Орос улс жилд 30 сая тонн үр тариа гадаадад худалдах боломжтой. Берлин хотод болж байгаа “Ногоон долоо хоног” олон улсын аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн ярмагийн хүрээнд засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Виктор Зубков энэ тухай мэдэгдэв. Их ургац авсан тул ийм боломж бүрджээ. Өнгөрсөн жил Орос улс 103 сая тонн орчим үр тариа хураажээ. Орос улс дотоод хэрэгцээгээ хангаад, бусад орны оршин суугчдад орос талхны амтыг мэдрүүлнэ. Уламжлал хэрэглэгчдээс гадна байгалийн гамшигт өртсөн орнууд, гурил, үр тариа зэрэг их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн шаардлагатай улсад үр тариа нийлүүлнэ гэж Виктор Зубков тэмдэглэв. Оросын буудайг тариалахад химийн бордоо маш бага ашигладаг тул экологийн цэвэр байдлаар Европын Холбооныхоос ялгардаг.