Самарын эрдэмтэн-геологич Александр Сидоров дэлхийд бараг 300 сая жилийн тэртээ байсан модны чулуужсан их бие, навчны ер бусын ул мөр илрүүлжээ. Татарстаны засаг захиргааны хилээс холгүй орших Ижил мөрний эрэг дээрх Самар мужийн Шанталинскийн дүүргийн элсэн ил уурхайгаас эдгээрийг олсон байна. Үүнээс гадна 4-5 см хэмжээтэй үр ухаж гаргажээ. Судлаачдад модны навч, их бие, үрийн ул мөр цогцоороо байгаа нь үнэ цэнэтэй юм. Оросын шинжлэх ухаан академийн биологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд олдворыг судалж байна.