“Дакар-2010” уралдаанд түрүүлж байгаа Оросын “КАМАЗ” багийн гишүүд өрсөлдөгчдөөсөө хол түрүүллээ. Уралдааны хамгийн сүүлчийн шатны өмнөх 13 шатны зам маш бартаатай, машинууд цагт 50 километрээс илүү хурдлах аргагүй байсан гэж оросын багийн төлөөлөгч ярив. Аагим халуун, шороон шуургыг үл харгалзан Фирдаус Кабировын баг 368 км урт тусгай талбайг хамгийн түрүүнд туулсан байна. Владимир Чагины “КАМАЗ” баг уралдааны энэ шатанд хоёрт орж иржээ. Тэдний багийн анд Ильгизар Мардеев гуравдугаар байрт орсон байна. Одоо Владимир Чагины баг нийт дүнгээр тэргүүлж байна. Тамирчид нийт 9 мянган км зам туулж, 1-р сарын 17-нд Буэнос-Айрест барианд орно.