0Украинд ерөнхийлөгчийн сонгууль болоход нэг хоног үлдлээ. Өнөөдөр 1-р сарын 16-нд нэр дэвшигчийн сурталчилгааг бүрэн хориглосон “чимээгүй байх өдөр” байна. Санал хураалт 1-р сарын 17-нд ням гаригт болно. Энэ удаа төрийн дээд албан тушаалд 18 нэр дэвшигч өрсөлдөнө. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар сонгуулийн эхний шатанд нэр дэвшигчдийн аль нь ч сонгогчдын 50 хувийн санал авч чадахгүй тул ялагч тодрохгүй төлөвтэй. Төвч бүс нутгийн Намын удирдагч Виктор Янукович хамгийн өндөр үнэлгээтэй байна. Хоёрдугаар байрт одоогийн ерөнхий сайд Юлия Тимощенко, санхүүч Сергей Тигипко нар байна.