Гаитид ирсэн Оросын аврагчид нийслэл Порт-о-Пренсийн нэгэн дүүрэгт нүүдлийн эмнэлэг байрлууллаа. Эмнэлэгт бараг 30 хүн хандсан байна. Орос улсын Онц байдлын яамны аврагчид нуранги дороос гаргасан хоёр хүнд эмч нар мэс засал хийжээ. Эмнэлэг хоёр долоо хоногийн турш өдөр бүр 100 орчим хүнийг хүлээн авч байна. Мянган өвчтөнд эм хүрэлцэнэ. Гамшгийн бүст олон орны аврагч, эмч нар ажиллаж байна. Гаитид 1-р сарын 12-нд цуврал хөнөөлт газар хөдлөлт болов. Рихтерийн шаталбараар 7 баллын хүчтэй газар хөдөлж, нийслэл болон зэрэгцэн орших нутаг дэвсгэрийн ихэнхийг сүйтгэсэн байна. Байгалийн гамшигт 50 мянга орчим хүн амь насаа алдаж, 250 мянган хүн шархадаж, 750 мянга орчим хүн орох оронгүй хоцорсон тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Алекс Ларсен уламжлав. Тусгай техник хүрэлцэхгүй байгаагаас зайлуулахад тун бэрх нуранги дор өнөө хир олон хүн байна. Гаитийн эрх баригчид газар хөдлөлтийн хор уршигтай тэмцэхэд тэргүүн зэргийн чиглэлийг тодорхойлжээ. Юуны түрүүнд ариун цэврийн аюулгүй байдлыг хангах, олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хуваарилах, тур сууц байгуулж, гэмт хэрэгтнүүдтэй тэмцэнэ.