Орос улсын гадаад бодлогын гол зорилт улс орны инновацийн хөгжил, бүх талын шинэчлэлийн зорилтыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх явдал байна гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавровын “Дипломат харилцаа-2009” жил тутмын хэвлэлд гарсан нийтлэлд дурджээ. Ялалтын 65 жилийн ойд зориулан энэ нийтлэлийг хэвлүүлсэн байна. Европчүүд өнгөрснөө ард орхиж, ирээдүйд илүү аюулгүй, тогтвортой эдийн засаг цогцлуулна гэдэгт найдаж байгаагаа сайд илэрхийллээ. Орос улс үүнд бэлэн байна гэж Сергей Лавров тэмдэглэв. Европын орнууд, Орос улс фашизмыг ялсны 65 жилийн ойн баярыг тэмдэглэх бэлтгэл ажилд нэгдэх ёстой гэж тэр үзэж байна. Өнөө үед дэлхийн хоёрдугаар дайны сэдвийг өөрсдийн ашиг сонирхолд ашиглах оролдлого цөөнгүй байна гэж Сергей Лавров тэмдэглэв. “Дайны тухай түүхэн үнэнийг хамгаалаад зогсохгүй, орчин үеийн дэлхийн хөгжилд үүний хор уршгийн талаарх бодит ойлголтыг олон нийтийн оюун санаанд бэхжүүлэх нь бидний зорилт” хэмээн Орос улсын Гадаад хэргийн сайд тэмдэглэв.