0Дэлхийн хэд хэдэн хэсэгт өнөөдөр өглөө одон орны ховор үзэгдэл нар хиртэлт боллоо. Тэнгэрийн гэрэлтүүлэгч хэдэн цагийн турш тод бүрхүүлтэй хар дугуй хавтгай болон хувирчээ. Хэдэн үеийнхний амьдарлалд энэ удаа нар хамгийн удаан хиртсэн бөгөөд дараагийн удаа одон орны энэ үзэгдэл мянган жилийн дараа давтагдана гэж эрдэмтэд үзэж байна. Сар өнөөгийн байдлаар Нарнаас хамгийн хол, дэлхийтэй нэг шугамд байрлаж байгаа тул нарыг халхалжээ. Уганда, Кени, Чад зэрэг африкийн зарим орон, мөн Төв африкийн бүгд найрамдах улс, Сомалид нар хиртэлтийг ажиглах боломжтой байв. Азид Энэтхэг, Шри-Ланка, Хятад зэрэг улсад мөн үүнийг ажиглах боломжтой байлаа. Орос улсад Эрхүү, Чита муж, мөн Буриад зэрэг Сибирийн бүс нутгийн оршин суугчид одон орны энэ ер бусын үзэгдлийг ажиглах боломж гарчээ.