Оросын парламентын доод танхим Улсын Дум хүний эрхийг хамгаалах тухай Европын конвенцид хавсаргах протоколыг гурван жил завсарласны эцэст өнөөдөр хэлэлцэнэ. Баримт бичигт жил ирэх тусам нэмэгдэж байгаа гомдолд дарагдсан Страсбург дахь хүний эрхийн асуудлаарх Европын шүүхийг шинэчлэх асуудлыг оруулжээ. Гомдлыг авч хэлэлцэх хугацааг шуурхайлахын тулд хэргийн эхний шатанд хариуцагч улсад мөрдөн шалгалт явуулах эрхийг шүүхэд олгохоор санал болгожээ. Шинэчлэлийн асуудлаар 2006 онд санал хураалт явуулсан ч, тухайн үед депутатууд уг баримт бичиг Орос улсын ашиг сонирхолд харшилж байна хэмээн үзсэн юм. Европын Зөвлөлийн 47 орноос Орос улс ганцаараа протоколыг сайшаагаагүй тул энэ баримт бичиг хүчин төгөлдөр болоогүй юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 12-р сад энэ баримт бичгийг батлахыг уриалсан билээ. “Нэгдсэн Орос улс нам”, “Шударга Орос улс”, Оросын Либерал ардчилсан нам баримт бичгийг дэмжиж байгаагаа хэдийн мэдэгдсэн юм.