Орос улсын Алс Дорнодын Сахалинийн усан доор үргэлжлэх хэсгээс 2009 онд дэлхийн эрчим хүчний зах зээлд 13 сая гаруй тонн нефть, 5 сая тонн шингэрүүлсэн хий нийлүүлжээ. Гаалийнхны мэдээгээр орон нутгийн Пригородное боомтоос Ази Номхон далайн бүс нутагт 4 сая орчим тонн нефть, 5 сая гаруй хөх түлш экспортолсон байна. Хабаровскийн хязгаарын Де-Кастри өөр боомтоос өнгөрсөн жил 100 орчим шатахуун тээгч хөлөг онгоцгоор 9 сая гаруй тонн нефть тээвэрлэжээ.