Голландын Вейк-ан-Зее амралт сувилалын хотод жил бүр зохион байгуулдаг “КорусЧейс” шатарын 72 дахь олон улсын тэмцээн эхэлж байна. Вейк-ан-Зее тэмцээн уламжлал ёсоор шатарын ээлжит жилийн албан бус эхлэл гэж үздэг. Тэмцээнд нэрд гарсан тамирчин оролцож, шатарын шинэ “одод” төрөн гардаг. Тэмцээнд оросын тамирчин Владимир Крамник, энэтхэгийн тамирчин Вишванатан Ананд, Британийн тамирчин Найжел Шорт зэрэг шатарын их мастерууд оролцдог. Тэмцээн 1-р сарын 31 хүртэл үргэлжилнэ.